Манай эмч нар бөөр, ясны чөмөг, элэг шилжүүлэн суулгах өндөр технологит хагалгааг эх орондоо нутагшуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд дөрвөн хүнд ясны чөмөг, 140 хүнд бөөр, 30 гаруй хүнд элэг солих мэс засал хийсэн байна.
2011 онд БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийнхөнтэй хамтран, анх удаа элэг шилжүүлэн суулгаж байсан бол 2015 онд манай эмч нар уг мэс заслыг бие даан хоёр хүнд хийж байв. Харин өдгөө ийнхүү долоон хүнд амьдрал бэлэглээд байна.
Олон улсад хамгийн хямддаа 100 мянган ам.доллароор хийдэг энэ мэс заслыг манайхан 85 сая төгрөгөөр л болгож буй. Үүний 20 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа ч эдийн засгийн хямрал, донорын олдоц зэргээс болоод олон хүн хагалгаанд орж чаддаггүй гэж эмч нар ярьсан.
Дашрамд дуулгахад, энэ онд 30 орчим хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр телөвлөжээ.