Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Гэвч ирэх сарын 2-нд хаврын уралдаан зохион байгуулах мэдээлэл гарах болсон учир уг уралдааныг эсэргүүцэж байгаа мэдэгдлээ.
Учир нь сүүлийн таван жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлджээ. Мөн зөвхөн мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан байна. Тиймээс “ Хэдийгээр хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн ч гэлээ өвөл, хаврын уралдааныг зогсоох нь зүйтэй” гэв.
Сэтгэгдэл (6)