Нийслэлийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 9-ны өдөр дөрвөн настай охиноо хойд эхтэй нь нийлж, удаа дараа зодож аминд нь хүрсэн хэрэгт буруутгагдсан Г.Маралмаагийн ялыг цуцалж, Т.Цогтыг цагдан хорих шийдвэр гаргаса билээ. Түүнийг дахин шүүх хурал болох хүртэлх хугацаанд оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр хорих 461-р ангид цагдан хорьсон байна.
Анхан шатны шүүхээс 23 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд байсан Г.Маралмаа дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр гомдолдоо “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Оноосон ял хүнд байна” гэжээ.
Тиймээс Г.Маралмаагийн гаргасан гомдлыг нийслэлийн Давж заалдах шатны шүүх хүлээн авч хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Одоогоор Г.Маралмаа Урьдчилан хорих 461-р ангид хоригдож байгаа бөгөөд охин нь түүний эгч дээр байдаг аж.
Сэтгэгдэл (6)