Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дөнгөж сая АТГ-т байцаалтаа өгч дууслаа. Байцаалтыг АТГ-ын ахлах комиссар Д.Золжаргал авчээ. Тэрбээр 11 цагаас эхлэн бүтэн зургаан цаг гаруй байцаагдсан юм. Түүнийг хууль бус тендерийн хэргээр шалгагдаж байгаа. Энэ талаар Н.Алтанхуяг "Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарласнаас хойш ийнхүү зохион байгуулалттайгаар шалгаж эхэллээ" хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Сэтгэгдэл (22)