Жүжигчин Г.Золбоот Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалаа.
Түүний ажил хөдөлмөрийн гараа “Армийн театр”-аас эхэлсэн бөгөөд анхны уран бүтээл нь “Бүлээн нурам” кино байжээ. Тэрбээр “Аянгын бороо” хэмээх Хятадын алдарт жүжгийн Жоу Чуны дүрийг бүтээж 2000 онд шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Г.Золбоот монголын кино урлагийн салбарт 20 гаруй жил зүтгэсээн бөгөөд энэ хугацаанд 40 гаруй дүр бүтээжээ. Үүнээс гадна олон киноны туслах найруулагчаар ажиллаж, хошин урлагийн олон дүрийг бүтээсэн байна.
Сэтгэгдэл (2)