ХОНЬ - (3/21-4/19)
Амар амгалангийн өдөр. Хүмүүсийн сэтгэлгээнд философич хандлага ноёрхоно. Амьдралын мөн чанарт нэвтрэхийг хүсвэл бясалгал хийх, эзотерик ном зохиол унш. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, өр төлбөрөө барагдуулахад сайн.
ҮХЭР - (4/20-5/20)
Өнөөдөр таны эцэг эх, садан төрөлтэй холбоотой сэтгэл зовоосон асуудал гарч, багагүй хүч цаг авна. Асуудалд тайван хандаж, ухаалаг байхыг хичээ. Хэт их ядрах, аливааг төлөвлөх, бүтэхгүй байгаа зуйлийг бүтээхээр зүтгэх нь муу. Үдшийг хайрттайгаа өнгөрөөвөл сайн.
ИХЭР - (5/21-6/21)
Өдрийг бүхэлд нь ойр дотны хүмүүс, садан төрөлдөө зориул. Гэр бүлийн харьцаа халуун дулаан байна. Айлд зочлох, болзоонд явах, найз нөхдийн уулзалт зохион байгуулах нь таны алжаалыг тайлна. Гоо сайхандаа анхаарвал гайхам үр дүнд хүрнэ. Галаас болгоомжил.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Эелдэг, илэн далангүй, өөрийнхөөрөө байж чадвал та азтай одтой байна. Хэт түрэмгий авир гаргавал боломжоо алдана гэдгийг битгий март. Тиймээс бусдыг дарамталж бус, зөөлнөөр хандан хүссэндээ хүрээрэй. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг санаж байвал санасан бүхэн биелнэ.
АРСЛАН - (7/23-8/22)
Гэр бүлийн хүрээнд өдрийг өнгөрөөвөл сайн. Хүүхдүүдээ халамжлан, орон гэрээ цэвэрлэ. Аз сорилт, шинэ ажил, аян зам, бодлогогүй үйлдэл нь муу нөлөөтэй. Зөн билгээ сонсч, ажигч гярхай байвал хэрэгцээтэй мэдээллийг олж авна.
ОХИН - (8/23-9/22)
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэ, эд зүйл худалдан авахаар төлөвлөсөн бол ав. Бусдаас тус дэм, санал зөвлөгөө авах шаардлага гарвал нэрэлхэх хэрэггүй.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе биш. Бусадтай харьцахдаа хянуур байж, ам тангараг өгөх, үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Таны санаснаар болохгүй тул нэр хүндээ алдаж болзошгүй. Мөнгө зээлэх, зээлдүүлэхэд муу. Бие сэтгэл, орон гэрээ ариусга..
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэ, эд зүйл худалдан авахаар төлөвлөсөн бол ав. Бусдаас тус дэм, санал зөвлөгөө авах шаардлага гарвал нэрэлхэх хэрэггүй.
НУМ - (11/22-12/21)
Худалдаа арилжаа хийх, эд зүйл шинээр авах, ер нь мөнгөтэй холбоотой бүх ажиллагаанд сайн өдөр. Шинэ мэргэжил эзэмших, эрдэмд суралцахад ч үр дүнтэй. Шинэ хүнтэй танилцах, аялал жуулчлалаар явах, идэвхитэй ажиллахад тохиромжтой өдөр.
МАТАР - (12/22-1/19)
Өнөөдөр та олон хүний хувьд хэрэгцээтэй хүн нь байх бололтой. Танаас зөвлөгөө авах гэсэн хүн хандана. Та түүнтэй мэдлэг мэдээллээ хуваалцсанаар ирээдүйд мөнгөн ашиг болох чухал санаа төрнө. Бусадтай үзэл бодол, арга туршлагаа харамгүй хуваалцсны шагнал нь энэ.
БУМБА - (1/20-2/18)
Сонин нөхцөл байдал тохиож болзошгүй. Бусдын зүгээс тавих саналд хянуур хандаж, хүлээж авахаасаа өмнө сайн нягтал. Хэрүүл маргаанд оролцвол хохирогч болно. Хамтын ажиллагаа ашигтай. Бусдын зөвлөгөөг хүлээн авбал ажил ахина.
ЗАГАС - (2/19-3/20)
Ирээдүйгээ төлөвлөх, далд нууц байгаа зүйлийн мөн чанарт нэвтрэхэд сайн өдөр. Мэргэ төлгө тавиулбал үнэн бууна. Мөргөл залбирал үйлдвэл сэтгэл ариусна. Бусдад бэлэг өгч, өглөг буян үйлдвэл амжилтад хүрнэ.