Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.19
10
Өдөртөө
-6
Шөнөдөө

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтрана

2017 оны 3 сарын 18

Нийслэлийн Засаг дарга, Хөгжлийн банк хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөл БНХАУ-д энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү БНХАУ-ын Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтын талаар тохиролцож, хамтран ажиллахаар болсон байна.

 

Мөн айлчлалын хүрээнд  БНХАУ-ын Хөх хотын орлогч дарга ноён Цай Юу Донтой уулзаж, дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан