Ардчилсан намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болно. Тус сонгуулиар Үндэсний зөвлөлдөх хороо буюу шинэчлэгдсэн Үндэсний бодлогын хорооны (ҮБХ)380 гишүүнийг сонгох бөгөөд 511 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа юм.
Ардчилсан намын дотоод сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 152 мянган гишүүн саналаа өгөх юм.
Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигчид дунд их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэр дэвшсэн байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдыг хамардаг УИХ-ын 19-р тойрогт дэвшжээ.
Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч нь нийт зургаан сая төгрөг төлсөн юм.
Сэтгэгдэл (8)