Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.21
7
Өдөртөө
-1
Шөнөдөө

Батлан даалтад гарсан Н.Батбаяр Архангайд нэр дэвшиж байна

2017 оны 3 сарын 20

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг батлан даалтад гаргах захирамжийг энэ сарын 7-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ. Тэгвэл тэрбээр Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшжээ. Архангай аймгийн Үндэсний бодлогын хороонд Д.ганхуягийн хамт нэр дэвшиж өнөөдөр үнэмлэхээ гардан авсан байна.



Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сарын 21-нд түүнийг сэжигтнээр татан баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Цагдан хорих хугацаа дуусч, Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих санал ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгосон.



Н.Батбаярын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан үзэж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилсөн гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлсэн. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгаж байгаа билээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 1
  • 3
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан