Улаанбаатар
Өнөөдөр / 2017.06.24
27
Өдөртөө
12
Шөнөдөө

Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, Ц.Гарамгайбаатар, Б.Жаргалсайхан нар дэвшиж байна

2017 оны 3 сарын 20

Яг одоо Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд МҮЭСТО-нд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулах ажиллагаа болж байна. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 хүн Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр болсон юм. Нэр дэвшигчдийн дунд Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, Ц.Гарамгайбаатар, Б.Жаргалсайхан нар байна. Э.Эрдэнэ орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нэр дэвшиж ялалт байгуулсан бол Ц.Гарамгайбаатарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаад 14 хоног баривчилсны эцэст батлан даалтаар гарч ирээд байгаа юм. Харин “Буян”-н Б.Жаргалсайхангийн хувьд өнгөрсөн сард АН-д элссэн билээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 1
  • 2
  • 0
  • 2
  • 2
  • 4
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан