Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр нийслэлийн ойролцоох малчин айлын өвөлжөө малтайгаа шатсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороонд байрлах, Арцатын тоотод суух, 72 настай, иргэн М-ийн өвөлжөөнд гал гарч, хоёр үнээ, гурван шүдлэн үхэр, нэг бяруу нийт таван бод мал шатсан байна.
Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид галыг бүрэн унтрааж аюулгүй болгож, галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Агаарын хуурайшилтын үе эхэлж буйтай холбогдуулан, иргэд гал түймрийн аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.