Монголын Үндэсний Олимпийн Хорооны VII чуулган Шангрила зочид буудлын хурлын танхимд болж, өндөрлөх дөхөж байна. Сонгуульд Ц.Бат-Энх, Д.Загдсүрэн, Э.Мөнх-Очир, Ч.Бат-Эрдэнэ нар өрсөлдөж сонгуулийн дүн дөнгөж сая гарлаа.
Тэрбээр хамгийн их буюу 81 санал авч, олонхий саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэн сонгогдлоо. Харин Ц. Бат-Энх - 4 санал, Э. Мөнх-Очир – 51 саналыг тус тус авчээ.
Чуулганд 23-90 насны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд олимп тив, дэлхийн аваргууд, спорт холбооны гишүүд зэрэг 167 төлөөлөгч оролцож, ийнхүү дүнгээ гаргалаа.
Сэтгэгдэл (4)