Автобусны хаалганд өндөр настай эмэгтэй хавчуулагдаж, гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг, Хавдар судлалын автобусны буудал дээр 74 настай М гэх эмэгтэй хаалганд хавчуулагдаж, бэртсэн байна. Эмэгтэйг буух гэж байсныг жолооч анзааралгүй хаалгаараа хавчсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.