Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.18
10
Өдөртөө
-5
Шөнөдөө

АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуяг, Л.Болд, Г.Цагаан, Х.Баттулга нарын 10 хүн өрсөлдөх нь

2017 оны 4 сарын 21

Тэнгэрийн дуу ойртож, Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ улам чангарсаар. Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах гэж хэрэндээ л дотроо зодоон өрнүүлж, зарим нэг нь намынхаа анхан шатны байгууллагын хүнээс эхлээд хурган дарга, цэрэг нартаа юу хэлж, юу ярихыг нь хүртэл нарийвчлан зааж байгаа сурагтай.

 

 

Энэ нь мэдээж, нам дотроо рейтинг өндөртэйгээ байгаагаа харуулахын сацуу түүнийгээ ард түмний дэмжлэг гэж харагдуулах жүжиг давхар явж байгаа гэх. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН гэхээсээ илүү АН-ын нэр дэвшигчид илүү сонирхол татна. Учир нь урьд өмнө нь ийм олон хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоо илэрхийлж байсангүй. Тодруулбал АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуяг,  Л.Болд, Г.Цагаан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Г.Батхүү, Э.Бат-Үүл, З.Энхболд, Баабар, П.Цагаан нарын 10 хүн өрсөлдөхөөр намдаа бүртгүүлээд байна.

 

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан хэд хэдэн хүн бий. Тодруулбал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/ нар Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ хэвлэлээр зарласан.  Эдгээрээс Д.Дорлигжавын сурталчилгаа цахимаар нэлээд хүчтэй цацагдаж буй. Түүний “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай орон болох ёстой. Ингэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой” гэх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих хүн цөөнгүй байгаа юм.

 

АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуяг,  Л.Болд, Г.Цагаан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Г.Батхүү, Э.Бат-Үүл, З.Энхболд, Баабар, П.Цагаан нарын 10 хүн өрсөлдөхөөр намдаа бүртгүүлээд байна.

Тэгвэл Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд нар ч сурталчилгаагаа эхлүүлээд байгаа сурагтай. Р.Амаржаргал бол “Сант-Марал”-ын судалгаагаар АН-аас хамгийн өндөр оноо авсан нэгэн. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд оролцох эрх түүнд бий. Х.Баттулгын хувьд өмнөх сонгуулийн үеэр л Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн яриа байсан  өөрөө ч, намынхан нь ч төдийлөн ойшоогоогүй юм. Харин энэ удаагийн сонгуульд үзээд алдахаар шийдсэн бололтой. Л.Болд бол Ардчилсан намын анхдагчдын нэг. Батлан хамгаалахын сайд, Гадаад хэргийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан. Мөн УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдоод байгаа учраас өөрийгөө Ерөнхийлөгчид хүчтэй өрсөлдөгч гэж харжээ.

 

П.Цагааны өндөр албан тушаалаасаа таргалзсан жинхэнэ шалтгаан нь ирэх Ерөнхийлөгчийн сонгууль байж.

Горилогчдын дунд П.Цагаан орж ирсэн нь шинэ үзэгдэл биш юм. Түүнийг өнгөрсөн сарын сүүлээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдэхэд АН-ын даргад өрсөлдөх болсонтой холбоотой гэж шуугиж байсан. Тэгвэл өндөр албан тушаалаасаа таргалзсан жинхэнэ шалтгаан нь ирэх Ерөнхийлөгчийн сонгууль байж. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуулиар төрөлх Хөвсгөл аймагтаа нэр дэвшээд бүдэрсэн ч Ерөнхийлөгч рүү зүтгэж байна.

 

Намын дарга С.Эрдэнэ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Учир нь АН-ын шинэ дүрэмд намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэсэн заалттай. Харин түүнийг төлөөлж З.Энхболд нэр дэвшинэ гэсэн яриа байна. Хэдийгээр УИХ-ын дарга асан З.Энхболд сонгуулийн дараа намын даргын ажлаа өгч, 2020 оны сонгууль хүртэл нам жим байна гэдгээ хэвлэл мэдээллээр мэдэгдсэн ч түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой явааг намынхан нь үгүйсгэхгүй байгаа билээ.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 3
  • 3
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан