Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.16
18
Өдөртөө
13
Шөнөдөө

Цэрэг татлага ирэх сарын 5-7-ны өдрүүдэд явагдана

2017 оны 4 сарын 21

2017 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд явагдана. Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн байна.

 

Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очих ёстой. Гадаадад оршин суугаа цэргийн насны иргэд Монгол Улсын хилийг нэвтэрч гарсан гэсэн бичгийг Хил хамгаалах ерөнхий газраас өөрийн ойрын хүнээр авахуулж харьяа дүүргийн цэргийн штабад тавдугаар сарын 5-ны өдрөөс өмнө өгөх ёстой юм байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан