Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.28
3
Өдөртөө
1
Шөнөдөө

ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ

2017 оны 4 сарын 21

 

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр алба хаагч гар бөмбөгт өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагийн 17.40 цагт гарсан билээ. Энэ осолтой холбогдуулан ЗХЖШ-т болон тус ангид ажимадаг эх сурвалжууд янз бүрийн мэдээлэл өгч байсан бөгөөд тэдний дунд тус ангийн захирагчийг хэрэг гарах үед согтуу байсан бололтой гэсэн мэдээлэл байсан. Манай сонины өнгөрсөн Мягмар гарагийн дугаарт нийтлэгдсэн “Офицер нь гар бөмбөгийг дарж хэвтээгүй бол олон хүний амь эрсдэх байжээ" гэсэн мэдээнд сэтгүүлч Г.Цолмон эх сурвалжийн өгсөн мэдээллийг нягтлаагүйгээс “Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хэрэг гарах үеэр согтуу байсан нь ЗХЖШ, цагдаагийнхны ажлын хэсгийн шалгалтаар ил болсон гэнэ” хэмээн мэдээлсэн юм. Эх сурвалжаас авсан мэдээлэл ташаа байсан тул тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяраас хүлцэл өчье.

 

“Өнөөдөр” сонины редакцын зөвлөл

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан