Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалтыг “Хөрөнгө оруулагч үндэстэн” компаниас зохион байгуулж байгаа. Тус чуулга уулзалтаар олон сэдвийг хөндөсний нэг нь “Эрдэнэт Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны асуудалд байв. “Эрдэнэс Тавантолгой” гэхээр л харшил нь хөдөлдөг хэсэг хүмүүс Монголд байдаг. Сүүлийн үед “Хас”-ын гэдгээрээ олны танил Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч хэмээн өөрийгөө “өргөмжилсөн” Л.Наранбаатар нар энэ сэдвээр шоу хийгээд эхэлсэн юм. АН, МАН-ын хоёр эдийн засагч нэгдээд нэг сэдвээр улс төр хийгээд эхэлснийг цаанаа том зорилготой гэж харах хүмүүс ч байна.
АН, МАН-ын хоёр эдийн засагч нэгдээд нэг сэдвээр улс төр хийгээд эхэлснийг цаанаа том зорилготой гэж харах хүмүүс ч байна.
Чуулга уулзалтад “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал Г.Ганболд оролцсон бөгөөд түүний байр суурийг Л.Наранбаатараас эхлээд шүүмжилсэн боловч тэрбээр “ганц дайчин ганцаардахгүй” гэдгээ харуулж чадсан.
Засгийн газар, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”-н эсрэг дайралтад тэрбээр “Эрдэнэс Тавантолгой бол Монголын ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх компани, мэдээж алдсан оносон зүйл төрд их байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны асуудлаар төр засгаар олон тогтоол шийдвэрүүдийг гаргаж байсан.
Үүний нэг нь Хүний хөгжил сангаар дамжуулж иргэн бүрт эх орны хувь хишиг тараасан явдал. Монголын иргэн бүр өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа. Бид одоо нөхцөл байдлыг хэрхэн засч залруулах уу гэж ярихын оронд хардаж, харлуулаад улстөржих нь тохиромжгүй. Одоо зөвхөн урагшаа хараад явья” гээд 2018 онд иргэн бүр 1072 хувьцааныхаа ногдол ашгаа хүртэх боломж бүрдэнэ гэсэн тооцоо төлөвлөгөө байгааг дуулгасан нь олон хүнд хүрсэн эерэг мэдээ байлаа.
Төрийг муу менежер гэж шүүмжилдэг ч үүссэн нөхцөл байдалд тохирсон оновчтой шийдвэрийг цаг тухайд нь гаргаад, зөв цагтаа төрийн дэмжлэгээ үзүүлж чадвал алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниуд нь ашигтай ажиллаж болно гэдгийг зарим эдийн засагч, улстөрчид хүлээн зөвшөөрдөг.
Сэтгэгдэл (3)