Өнгөрсөн долоо хоногт АН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн гишүүдтэйгээ уулзалт хийжээ. Тус уулзалтад Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Л.Болд, Х.Баттулга, Д.Дорлигжав нараас гадна Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ч ирж оролцсон байна. Б.Жаргалсайханы хувьд АН-ын даргын сонгуулийн өмнө тус намд элссэн боловч БНН-ын даргаас нь албан ёсоор чөлөөлөөгүй байгаа гэнэ. Гэсэн ч тэрээр Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхлоо намын удирдлагуудад илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (5)