Иргэдийн мэдэх эрхэнд халдаад байгаа энэ үед хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагаас жил бүр гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарлалаа. Шинэ индексээр Монгол улс өмнөх 2016 онтой харьцуулахад есөн байраар ухарч 69 дүгээр байрт жагссан дүн гарсан байна. Парис төвтэй энэхүү байгууллага дэлхийн 180 орны хэвлэлийн эрх чөлөөний байдалд дүн шинжилгээ хийжээ. Эхний таван байрны дөрвийг нь Скандинавын хойгийн орнууд болох Норвег, Швед, Финланд, Дани, Голланд оржээ. Өнгөрсөн 2016 онд чөлөөт хэвлэлээрээ алдартай хөгжиж буй орнуудад хүртэл ухралт ажиглагдсаныг энэ жилийн тайланд онцолсон нь Тухайлбал, өнгөрсөн жилийн жагсаалтаар 41-т жагсч байсан АНУ хоёр байр ухарч 43-т орсон нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональ Трамп хэвлэлийнхэнтэй дайн зарлаж, зарим хэвлэлийг гадуурхан Цагаан ордондоо оруулахаа больсонтой холбоотой.