Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 10 цагт эхэлсэн бөгөөд 12 цагийн байдлаар 300 гаруй иргэнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн байна.
Өдөрлөгийн нээлтэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Тамгын газрын дарга Б.Батхуяг, НЭМНДГ-ын дарга Г.Болорсүх нар оролцлоо.