УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Гишүүд торгуулийн хэмжээг хэт өндөр байгааг шүүмжилсээр байна. Харин Ажлын хэсгийнхэн энэ хуульд эсрэгээрээ торгуулийн хэмжээ буурсан хэмээн мэдэгдэж байна. Тус хуульд дөрвөн төрлийн зөрчил дээр 100 сая төгрөгийн торгууль оногдуулах аж. Нийтийн эрх ашгийн үүднээс Газрын тосны тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Банкны тухай хууль, Гаалийн тухай хуулийг зөрчвөл 100 сая хүртэлх төгрөгөөр торгохоор оруулж иржээ. Тодруулбал зориудаар шатахууны үнэ өсгөвөл, банкны тухай хууль зөрчиж, харилцагч болоод хадгаламж эзэмшигчдийг хохироовол Зөрчлийн тухай хууль ийн шийтгэл оногдуулах аж.