УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр С.Чинзориг “Хөдөлмөрийн хөлсний нэмэгдсэн. Тэгэхээр торгууль нэмэгдээгүй гэдгийг сайн нягтлаарай. Хүний эрхийг зөрчсөн заалтууд байна. Тодруулбал энэ хуулийн 5.8.5-д сэтгэцийн өвчтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцуулсан бол зөрчил тооцно гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрхийг хязгаарлсан зүйл биш үү гэсэн асуултад Хууль зүйн сайд С.Бямбацогт “Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгууль ногдуулсан зүйл байхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж оруулж ирэхээр хууль тогтвортой хэрэгжихэд учир дутагдалтайн. Тиймээс нэгжээр үнэлж оруулж ирсэн. Тодорхой төрлийн зөрчил дээр орлогын хувь гэж оруулж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн дураараа жагсаал цуглаанд оролцбол зөрчилд тооцохнүй. Албадаж жагсаалд оролцуулбал зөрчилд тооцно” гэлээ.
Сэтгэгдэл (1)