Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.28
31
Өдөртөө
13
Шөнөдөө

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хурал болно

2017 оны 5 сарын 10

Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг хөхиүлэн дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлснээр олон нийтийн эдийн засгийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас оюутан, судлаачдын дунд зохион байгуулж буй 2017 оны эрдэм шинжилгээний бага хурлын нэгдүгээр шатны дүн гарлаа. Тус шалгаруулалтаас дараах бүтээлүүд хоёрдугаар шатанд шалгараад байна. Үүнд:

 

Судлаачдын ангилалд:

 

  •  СЭЗИХ-ийн магистрант Б.Батчимэгийн гүйцэтгэсэн “Банкны хямралыг урьдчилан таамаглах  индикаторуудыг тодорхойлох нь”;
  • МУИС-ийн докторант Ч.Анхбаяр, доктор П.Оюунбилэг, Р.Энхбат нарын гүйцэтгэсэн “Гадаад валютын нөөцийн оновчлолын асуудал”;
  • СЭЗИХ-ийн ахлах багш Д.Түвшинжаргал, эдийн засагч Д.Энхмандах нарын гүйцэтгэсэн “Монгол ба Казакстан улсын хувьд авилгатай эвлэрсэн институц инновацид саад болж байна уу”;
  • Оклахама мужийн их сургуулийн магистрант С.Мягмарсүрэнгийн гүйцэтгэсэн “Монгол улсын санхүүгийн мөчлөгийг тодорхойлох нь”;
  • ТЭСО ХХК-ийн эдийн засагч Б.Баярцэнгэл, О.Лувсанжамц нарын гүйцэтгэсэн “МУ-ын ААНБ, өрхийн санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг тодорхойлох нь” сэдэвт бүтээлүүд

 

Оюутны ангилалд:

 

  •  МУИС-ийн оюутан Г.Мөнхбаяр, О.Цолмон нарын гүйцэтгэсэн “Байгалийн баялагтай орнуудын мөнгө, ханшийн бодлого”;
  • МУИС-ийн оюутан Б.Батчимэг, Г.Санчирмаа нарын гүйцэтгэсэн “Боломжгүйн гурвалжин ба байгалийн баялагтай орнууд”;
  • МУИС-ийн оюутан Э.Элбэгжаргалын гүйцэтгэсэн “Валютын ханшийн дэглэмийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө”;
  • МУИС-ийн оюутан Э.Намуунаагийн гүйцэтгэсэн “Төсвийн бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл: SVAR загвар”;
  • МУИС-ийн оюутан Б.Батчимэг, Г.Санчирмаа нарын гүйцэтгэсэн “Түүхий эдийн үнийн мөнгөний бодлогод нөлөөлөх сувгийг шинжлэх нь: SVAR ЗАГВАР” зэрэг болно.

 

Монголбанкнаас зарласан энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын сүүлийн  шатны шалгаруулалт 2017/5/12-ны баасан гарагийн 9:00 цагт Монголбанкны В байрны хурлын танхимд болох ба  сонирхсон хүмүүс өргөнөөр хүрэлцэн ирж, шалгарсан бүтээлүүдтэй танилцах бүрэн боломжтой юм.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан