Улаанбаатар
Өнөөдөр / 2017.05.30
25
Өдөртөө
8
Шөнөдөө

О.Баасанхүү: МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал Н.Энхбаяртай хариуцлага тооцно

2017 оны 5 сарын 17

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлаараа УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж байгаа, мөн намаа шинэчлэх, нэр дэвшүүлэх процесс ямар зарчмаар явагдсан талаар мэдээлсэн юм.

 

 

Манай намын зарим удирдлагууд, МАН-ын хэсэг хүмүүс Л.Эрдэнэчулуун гуайг дарамталсан

 

Тэрбээр “Өчигдөр миний цахим хуудаснаа оруулсан бичлэг,  МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй холбоотой байр сууриас хэвлэл мэдээллийнхэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү намаасаа гарах гэж байна хэмээн мэдээлж байна. Бичлэг дээр МАХН-ын удирдлагууд намайг намаасаа гаргахад битгий хүргээсэй, ийм байдалд оруулж байна шүү гэдгийг л ярьсан. Би намаасаа гарах эсэхээс үл хамааран МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрх хадгалагдана.  Тиймээс би зарчмын байр суурь илэрхийлсэн төдий. МАХН бол зөв шударга, үнэнийн талд байх ёстой гэдэг дээр би хатуу байдаг хүн. Өнөөдөр өглөө манай намаас нэр дэвшихээр болсон С.Ганбаатартай ярьсан. МАХН 114 гаруй мянган дэмжигчтэй. 71 суудлаас нэг суудал авч УИХ-д төлөөлөлтэй болсон. Би нэр дэвшигчийн талаар хэвлэлийнхэнд хэлж байсан. Гадаад хэргийн сайд асан н.Эрдэнэчулуун бол  гадаад бодлогыг зөв явуулж их өрийг тэглэсэн, геополитикоор мэргэшсэн, тав, зургаан хэлээр чөлөөтэй ярьдаг, маш өндөр боловсролтой хүн. Өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгч хууьд хориг тавьсан ч 25 гишүүнгүй бол хүлээж авах чадамжгүй байна. 65 уулаа буюу үнэмлэхүй олонх байгаа энэ үед гадаад бодлогодоо илүү анхаарсан хүн байх ёстой гэдэг утгаараа Эрдэнэчулууныг санал болгосон. МАХН-ын Н.Энхбаяр нэгэн  ярилцлагадаа “Өөр намын хүнийг нэр дэвшүүлэхгүй, нэр дэвшигч олон талыг мэдлэгтэй байх ёстой. Шинэ цэрэг хуучин цэргийн гутал өмсч орж ирэх хэрэггүй дээ” гэж хэлж байсан. Гэтэл манай намын зарим удирдлагууд, МАН-ын хэсэг хүмүүс Эрдэнэчулуун гуай дээр очоод янз бүрийн байдлаар дарамталсан.   Тиймээс больсон.

 

 

С.Нарангэрэл багшаас 10 тэрбум төгрөгийг намдаа өг гэж шаардсан

 

МАХН бол 90 жилийн түүхтэй. Төрийн тэргүүн бол тухайн  улс орны эцэг болох хүн. Тиймээс хуульч, доктор, төрийн байгууллагад олон жил ажилласан, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүнийг нэр дэвшүүлэх нь зөв гэж үзсэн. Ний нуугүй хэлэхэд Ц.Нямдорж С.Нарангэрэлийг үздэггүй болохоос монголын ард түмэн хайрлаж, хүндэлдэг. С.Нарангэрэл багш нэр дэвшихээр болж өргөдөлөө өгсөн. Гэвч маргааш өглөө нь 10 тэрбумийг намд бэлнээр өг. 3,5 тэрбум төгрөгөө олж сонгууль өөрөө оролцоно гэсэн баталгаа бичгээ гаргаж өг гэсэн байсан. Мэдээж сонгуульд оролцоход мөнгө хэрэгтэй. Гэхдээ улаан цайм намдаа мөнгө өг гээд хэлэх утгагүй юм. Мөнгөөр зөвхөн С.Нарангэрэл багшийг ч  биш хэд хэдэн хүнийг буцаасан.

 

 

Би С.Ганбаатарыг дэмжихгүй

 

С.Ганбаатартай би найзууд. Шударга ёсны төлөө явдаг гэдэг үүднээс хүндэлж харьцдаг. Олон зүйл дээр санал нийлдэг. Нэр дэвших асуудлаас болж маш олон удаа утсаар ярьсан. Хамгийн сүүлд гэхэд л өчигдөр орой “Чи нэр дэвших гээд байгаа юм уу, яриад байгаа мөнгийг чамд хэн хаанаас өгөх юм. Нам ямар дансаар авах  юм” гэх мэт олон зүйлийг тодруулмаар байсан ч үгүй гэж байгаад гэнэт Бага чуулган дээр орж ирэн дэвшихээр болсон. Энэ нь МАХН аль болох зөв шударгаар явуулах миний зарчимтай зөрчилдсөн юм. Тиймээс С.Ганбаатарыг дэмжихгүй гээд байгаа юм. Хоёрдугаарт, МУ-ын Сонгуулийн тухай хуульд өөр намын хүнийг нэр дэвшүүлж болдоггүй заалттай. Миний мэдэж байгаагаар С.Ганбаатар аль нэг намаасаа гарсан талаараа Бага чуулган дээр  ямар нэгэн баталгаа гаргаж ирээгүй. ХҮН-аасаа гараад Эх орон тусгаар тогтнолын эвсэлээс нэр дэвшсэн санагдаж байна. Ийм зүйлээс болоод МАХН сонгуульд орохгүй байх вий гэж санаа зовж байна.

 

 

МАХН Ерөнхийлөгчийн сонгууль ялагдвал намын дарга, удирдлагуудтай хариуцлага тооцно

 

МАХН 2012 оноос хойш тасралтгүй унаж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ялагдвал намын дарга, удирдлагуудтай хариуцлага тооцно. Манай дүрэмтэй, журамтай нам. Миний санаж байгаагаар Ардын нам тухайн үед Н.Энхбаярын хүмүүсийг хөөгөөд Сүхбаатарын талбай дээр зургийг нь шатааж байхад нь Ц.Шинэбаяр МАХН байгууъя хэмээн уриад Их хурлаараа баталгаажуулж байсан. Хоёр жил тутам Их хурал хийх ёстой. Хэрвээ МАХН Ерөнхийлөгчийн сонгууль ялагдал хүлээх юм бол энэ ялагдал МАХН-ын сүүлийн ялагдал байх болно. Бид намаасаа хариуцлага нэхэж, намаа шинэчилнэ гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

 

Х.Баттулга, М.Энхболд нараас мөнгө авсан баримт авчирвал УИХ-ын гишүүнээсээ татгалзъя

 

Сүүлийн үед намайг их гүтгэж байна. Х.Баттулга, М.Энхболд надад мөнгө өгсөн тухай баримт олж ирвэл тэр мөнгийг нь 10 дахин үржүүлээд өгье. УИХ-ын гишүүнээс татгалзъя. Хууль хяналтын байгууллагад шалгуулъя. Учир нь би зарчим л ярьдаг хүн. 2020 онд МАХН-аас 20 дээш гишүүнтэй болгохын төлөө ажиллаж байгаа юм. Тиймээс би энэ асуудлыг зүгээр орхихгүй. Манай намын мянга мянга гишүүд миний бачимдсан, дургүйцсэн байдлыг ойлгоно гэж бодож байна. Би УИХ-ын гишүүн нэг удаа болчихоод Ерөнхийлөгч болно гэж ярихгүй.  Сая “Рио тинто” ОУВС орлоо гэж гомдол гаргасан. Асуудлыг гол нь хятадын зээлэнд ороод уусчихаад байна шүү. Тиймээс Үндэсний аюулгүй байдлыг авч явах хүн зангарагтай, туршлагатай, мэдлэгтэй, хүчтэй дээр нь бодлоготой хүнийг нэр дэвшүүлэх ёстой гэдэг дээр хатуу байсан юм.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан