Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зам тээврийн осолд өртөх тохиолдол ихсэх хандлагатай байгааг Замын цагдаагийн албанаас анхааруулсан. Иймд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа бага насны хүүхдүүдэд хяналт тавин ажиллаж байгаа юм.
Тус шалгалтын үеэр Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн багш 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсныг илрүүлж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх /240 мянган төгрөг/ хэмжээний мөнгөөр торгожээ.
ЭЦЭГ, ЭХ, БАГШ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ ТА БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ТАВИХ ХАРАА ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ, ТЭДЭНД ЗӨВ ҮЛГЭР ДУУРИАЛАЛ ҮЗҮҮЛЭЭРЭЙ.
Сэтгэгдэл (3)