Өнгөрсөн даваа гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнд гал гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал тус хүрээлэнгийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлага ОБЕГ-т тухайн өдрийн 17.50 цагт ирсэн байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажиллан, галыг унтраасан байна. Гал гарсан шалтгааны талаар Гал түймрийн хяналтын улсын байцаагч Б.Мягмаржав “Ажилтнууд нь шар өвс шатаах гэж байгаад гал алдсан” хэмээн мэдээллээ.
Хуурайшилт ихтэй үед өнжмөл шар өвс, ногоо шатаахгүй байхыг онцгой байдлын албаныхан анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)