Сонгинохайрхан дүүрэг 26 дүгээр хорооны баруун талд буюу Нарангийн энгэрийн задгай гэх замд эргүүл хийж явсан цагдаа нар осолдож, нэг нь амиа алдсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахмад н.Өлзийтөгс, ахлагч н.Ганзориг нар нь приус маркийн машинтай эргүүлийн үүргээ гүйцэтгэж яваад, бонго маркийн машинтай мөргөлдөн, ноцтой осолдож 43 настай ахмад н.Өлзийтөгс газар дээрээ амиа алдсан байна. Уг хэрэг өчигдөр буюу энэ сарын 24-ны орой болжээ.
Ослын улмаас ахлагч н.Ганзориг нь маш хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хүргэгдэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар энэхүү хэргийг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (13)