09.00 цагт Туушин зочид буудалд БСШУСЯ, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлсэн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн үр дүнг танилцуулах уулзалт болно.
09.00 цагт ЭМЯ-нд "Эрүүл хотыг хөгжүүлэх" нь туршлага солилцох семинар болно.
10.00 цагт Сүхбаатарын талбайд БХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.
11.00 цагт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд олны анхаарлыг татсан хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 91912312
11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд НЗД-ын захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захиралууд мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ботаникийн эцэст байрлах “Well Mart” худалдааны төвийн хохирогчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Дэлхийн сүүний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монголын сүүний холбооны удирдлагууд мэдээлэл хийнэ.
11.00 цагт НЗДТГ, "Улаанбаатар цэвэр агаар" төсөл хамтран хэрэгжүүлэх "Дулаалга" аяны нээлт Дүнжингарав худалдааны төвд болно.
12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Монголын Үндэсний Бөхийн Холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Нээлттэй нийгэм форумд "Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гаргах нь" зөвлөлдөх уулзалт болно.