Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талд “Приус 20” маркийн автомашин шатсан хэрэг хэд хоногийн өмнө гарч байсан билээ. Тэгвэл машин нь шатсан гэх залуу “Приус 20” маркийн автомашинтай болжээ. Автомашин нь шатсан залууд “Приус эзэмшигчдийн нэгдсэн групп” фэйсбүүкийн цахим хуудасны гишүүд туслахаар хандивын аяныг эхлүүлсэн.
Тус хандив дээр “Миг” даатгалаас олгосон нөхөн олговроор шинэ машинаа авсан байна. О.Номин-Эрдэнэ энэ талаар “Хазайсан нэгнийгээ татах зоригтой, сэтгэлтэй та бүхэнд баярлалаа. Намайг сэтгэл зүрхээрээ дэмжсэн бүх хүмүүст маш их баярлалаа. “Миг” даатгалын хамт олонд баярлалаа.
Шуурхай үйлчилгээ үзүүлж үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэн ажилдаг танай хамт олонд баярлалаа. Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж мэхийн ёслоё” хэмээсэн байна.
Сэтгэгдэл (3)