Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид маргааш буюу энэ сарын 24-ний бямба гарагийн 21:00 цагт мэтгэлцэх гэж байна. Мэтгэлцээн МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарын дунд болно.
Өмнө нь Монголын Телевизүүдийн холбооноос гурван нэр дэвшигчийн дунд мэтгэлцээн зохион байгуулахаар тов зарлаж байсан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга цаг тулгаж дуулгасан, мөн Монгол HD телевизээс өөр телевизийн эфирээр мэтгэлцэх боломжгүй гэх шалтгаанаар товыг цуцалж байсан юм.
Энэ удаагийн мэтгэлцээн 120 минут үргэлжлэх ч Монгол HD телевиз ямар нэгэн сонгуулийн мэтгэлцээн зохион байгуулахгүй гэдгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулж мэдэгджээ.
Сэтгэгдэл (2)