Өнөөдөр монголчууд төрийн тэргүүнээ сонгоно. Тавдахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намуудаас буюу АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нэр нэр дэвшиж өрсөлдөж өрсөлж байгаа билээ.
Саналын хуудас ямар тохиолдолд хүчингүй болох вэ?
Сонгогч саналаа өгөхдөө саналын хуудсыг зааврын дагуу зөв дугуйлах ёстой бөгөөд эс тэгвэл таны санал хүчингүйд тооцогдоно. Энэ талаар Сонгуулийн тухай хуульд ингэж заасан байна.
47 дугаар зүйл. Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох
47.1 Дор дурдсан саналыг хүчингүйд тооцно:
47.1.1 энэ хуулийн 46.3.5, 46.3.6- д заасан санал буюу саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нам, эвслийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нам, эвсэлд өгсөн саналын тоо, хувь, мөн саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг нэрийг нь жагсаалтаас хассан, эсхүл нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлсэн нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нэр дэвшигчийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нэр дэвшигчид өгсөн саналын тоо, хувь.
47.1.2. Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн санал.
47.1.3 Нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн санал.
47.2 Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хучингүйд тооцно.
47.2.1. Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал өгсөн;
47.2.2 Сонгогчоос саналаа хэрхэн тэмдэглэх талаарх саналын хуудас дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн.
Эдгээр тохиолдолд таны саналыг хүчингүйд тооцох аж.