Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-16
Өдөртөө
-21
Шөнөдөө

2024 он болон 2028 оны олимпын хотууд тодорлоо

2017 оны 7 сарын 13

Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ 2024 он болон 2028 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хотуудаар Парис болон Лос-Анжелесийг тодрууллаа. Гэхдээ энэ хоёр хотын аль нь эхэлж 2024 оны Олимпын тоглолтыг явуулах вэ гэдэг нь энэ оны 9 дүгээр сард тодорхой болох юм.

 



Сануулан дурдахад, 2024 он болон 2028 оны Олимпын тоглолтуудыг зохион байгуулах эрхийн төлөө Хамбург, Будапешт болон Ром хотууд өрсөлдөж байсан бөгөөд эцсийн шатанд Парис, Лос-Анжелес тунаж үлдсэн байна.



Одоо хоёр хотын хувьд аль нь эхэлж 2024 оны Олимпыг явуулах вэ гэдгээ хоорондоо тохиролцох ёстой болж байна. Олимпын хотуудыг 9 дүгээр сарын 13-нд Перу улсын нийслэл Лима хотод болох ОУОХ-ы 131 дүгээр чуулганы үеэр эцсийн байдлаар тодруулах юм.


Парис болон Лос-Анжелесийн хувьд өмнө нь тус бүр хоёр удаа Олимпын наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хотууд юм. Тодруулбал, Парис хот 1900 болон 1920 онд Олимпыг хүлээн авч байсан бол Лос-Анжелес хот 1932 он болон 1984 онд Олимпын хотоор шалгарч байжээ.
Б.Адъяахүү  

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...