Улаанбаатар
Өнөөдөр / 2017.07.20
24
Өдөртөө
13
Шөнөдөө

SOS: Төв аймгийн Батсүмбэр суманд ой хээрийн түймэр газар авлаа

2017 оны 7 сарын 15

Энэ сарын 9-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар ойн түймэр гарсан. Тэгвэл тус суманд ой хээрийн түймэр газар аваад байна. ''Баянбуурал, Сөгнөгөр, Түшээ Гүн'' эл газрууд шатаж байна. 

 

Онцгой байдлын газрын алба хаагчид галын унтраахаар ажиллаж байгаа бөгөөд сумын нутагт гарсан түймэр суурин газарт ойртож байгаа тул нийслэлийн иргэд тусламжийн аян эхлүүлжээ. 

 

Тус аянд нэгдсэн иргэд хоол хийх, ус зөөх, түймэр унтраах, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр ажлаа хуваарилжээ. Тэдний зарим нь өнөөдөр /2017.07.14/ өглөө түймрийн голомт руу хөдөлсөн байна. Харин зарим хэсэг нь үдээс хойш 15.00 цагт Сүхбаатарын талбайгаас хөдлөх гэнэ. 

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 2
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан