Улаанбаатар
Өнөөдөр / 2017.09.25
5
Өдөртөө
-3
Шөнөдөө

149 хүн нутгийн замд амь эрсэджээ

2017 оны 7 сарын 17

Энэ оны хагас жилийн байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 181 хүний амь нас хохирсны 149 нь буюу 82 хувь нь орон нутгийн замд гарчээ.

 

Тэр дундаа зөвхөн зургадугаар сард орон нутгийн замд 23 хүн зам тээврийн ослоор амь нас нь хохирсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүний тоо 30,7 хувиар өссөн үзүүлэлт аж.

 

Урин дулаан цаг ирж, амралт эхэлснээс иргэд хот хооронд замын хөдөлгөөнд их оролцдог. Тэгэхдээ сонор сэрэмжтэй байж, хурд үл хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэлгүй өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг хангахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан