Оны эхний хагас жилд халдварт өвчнөөр өвчлөгчид 26.1 мянга болж буурчээ. Улаанбурхан, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо буурсан нь ийнхүү нөлөөлсөн байна. Түүнчлэн Улаанбаатар хотод өнгөрсөн 6 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрснийг Үндэсний статистикийн газар баталгаажууллаа. ХДХВ/ДОХ-ын ийн нэгээр нэмэгдсэнээр улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 238 болсон байна.