Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.
Өчигдөр /2017.07.19/ УИХ-ын гишүүн Д.Гантулга болон түүний удирдан ажилладаг “Морин спорт залуу уяачдын холбоо”, “Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо”, “Удирдлагын академийн төгсөгчдийн холбоо”-ны төлөөллүүд 2,000,000 төгрөг, 10 ширхэг ус шүршигчийн хамт гардуулан өгчээ.
Сэтгэгдэл (17)