Засварын ажлын хүрээнд зарим замыг түр хаагаад байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 100 айлын Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өчигдрийн 23.00 цагаас 24-ний 06.00 цагийн хооронд хийнэ. Энэ хүрээнд дээрх хугацаанд Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын авто замын 1 дүгээр эгнээг түр хаах юм.