"60 тэрбум"-ын ярианы бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Энэхүү 90 минутын бичлэгийг олон улсын шинжээчид эвлүүлэг биш гэдгийг нотолсон. Ийм байтал уг бичлэгт дуу хоолойгоо оруулсан М.Энхболд, Ц.Сандуй, түүний зөвлөх Ганбаатар нарыг хууль хяналтынхан шалгалтын ажиллагааг огт явуулахгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлт байна. Гэрч Доржзодовын мэдүүлэг байна. Ийм шалгах үндэслэл байгаа хэдий ч хууль хяналтынхан шалгахгүй юм. Харин эрх баригч намын гишүүд гэрч болох Г.Доржзодовыг хууль бусаар баривчлах гэж цагдаа, хуулийн байгууллагыг ашигласан. Г.Доржзодовт эрүү үүсгэх эрх байхгүй” гэлээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагын удирдлагуудыг шинэчлэхийг шаардаж байгаа аж. Дашрамд өгүүлэхэд иргэн Г.Доржзодов аюулгүй байдлаа ханган УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр амьдарч байгаа юм байна.
Сэтгэгдэл (8)