Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.20
8
Өдөртөө
-2
Шөнөдөө

Хурд хэтрүүлсэн жолоочийн эрхийг 6 сараар хасчээ

2017 оны 8 сарын 10

Замын цагдаагийн албаны цахим хуудсанд бага насны хүүхдээ хажуудаа суулган хурд хэтрүүлж байгаа дүрс бичлэг тавигдсан нь зөрчлийн шинжтэй байсан тул алба хаагчид хүлээн авч шалгажээ.

 

Шалгалтаар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн автозамд ... улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашины жолооч зөрчил гаргасныг тогтоосон байна.

 

Дээрх зөрчлийг гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт "Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан