Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.20
17
Өдөртөө
7
Шөнөдөө

24 баримт: Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх хэрэг юу болов

2017 оны 8 сарын 11

Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчиллаа. Мөн энэ хэргийг илчлэхэд оролцсон цагдаагийн байгууллагын ажилтнууд болох А, Ж нарыг баривчилаад байна. Ингээд энэ хэргийн талаарх мэдээллийн “24 баримт” булангаараа онцоллоо.

 

 

 

Баримт 1: 2017.08.03- Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудал цахимд шуугиж эхлэв.

 

Баримт 2:  2017.08.04-Улмаар Шадар сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А Үйлстөгөлдөр нар Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан асуудлыг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандсан талаараа шуурхай мэдээлэл хийв.  

 

Баримт 3: Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Шадар сайдыг тагнан чагнаж байсан талаарх материал тэдэнд бичгээр болон CD хувилбараар иржээ.

 

Баримт 4: Шадар сайд холбогдох хуулийн байгууллагаар нь шалгуулах хэрэгтэй гэж үзэн  2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ТЕГ болон АТГ-т бичиг илгээсэн байна.

 

Баримт 5: ТЕГ болон АТГ-т бичиг илгээснээс хойш 1 сар өнгөрөхөд тус газруудаас бидэнд ямар нэг хариу мэдээлэл өгөөгүй байгаа тухай Шадар сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А Үйлстөгөлдөр мэдэгдэв.

 

Баримт 6: 2017.07.31- Шадар сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярт хүсэлт хүргүүлжээ.

 

Баримт 7: 2017.08.07- УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Монгол Улсын Шадар сайд Ухнаагийн Хүрэлсүхээс түүний амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төрийн нууцыг хадгалах, хамгаалах үүрэгтэй, төрийн өндөр албан тушаалтны хувьд Улсын Их Хурлын Аюулгүй Байдал Гадаад Бодлогын Байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд хандсан байна. Энэ асуудлыг онцгой анхаарч хуулийн дагуу зохих арга хэмжээг авах болно" хэмээн мэдэгдэв.

 

Баримт 8: 2017.08.08- Энэ хугацаанд Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнах, чагнах захиалгыг УИХ-ын дарга М.Энхболд өгсөн хэмээн цахимаар цуурсан. Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд өөрийн албан ёсны цахим хаягаар дамжуулан "Сүүлийн өдрүүдэд Dorgio.mn сайтад намайг гүтгэсэн мэдээ гаргаж, түүнийгээ сошиал орчинд зохион байгуулалттай тарааж эхэллээ. Би төрийн албанд зүтгэхдээ хүнийг дагах, мөрдөх үүргийг хэнд ч, хэзээ ч өгч байгаагүй, надад ийм зан чанар огт байхгүйг хүмүүс мэднэ. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна" хэмээн мэдэгдэв.

 

Баримт 9: У.Хүрэлсүхийг тагнах, чагнах захиалгыг УИХ-ын дарга М.Энхболд өгсөн хэмээн хардах болсон шалтгаан нь Шадар сайдыг тагнаж, чагнасан З.Золбаярын аав М.Энхболдын хамгаалалтын албыг хариуцдаг байсан гэх мэдээлэл юм.

 

Баримт 10: 2017.08.09- Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан асуудлаар Шадар сайдын ажлын албанаас дахин мэдээлэл хийж, Шадар сайд У.Хүрэлсүхийн асуудлыг шалгахгүй байгаа нь Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байхыг үгүйсгэхгүй талаар мэдэгдэв. Мөн хэд, хэдэн ноцтой мэдээллийг өгөв.

 

Баримт 11: Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж,  чагнасан хэрэг өнгөрсөн таваас сараас эхэлжээ.

 

Баримт 12: Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө хүртэл МАН-ын удирдлагуудад энэ талаар дуулгасан байна.

 

Баримт 13: Шадар сайдын өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг таван гэмт хэргийн шинжтэй гэж үзэв.

 

Баримт 14: Түүнчлэн 10 гаруй холбогдогчтой, эдгээрээс хоёр нь хэргээ хүлээчихээд байхад хууль хүчнийхэн хөдлөхгүй байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байна хэмээн хардах сэдэл төрүүлж байна хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдэв.

 

Баримт 15: Мөн тэрбээр гэрч Ч.Батболд Тагнуулын Ерөнхий газар энэ хэргийн талаар мэдүүлэг өгөх гэж очсон боловч байцаагч нь өөрчлөгдөж, зугтааж байгаа тул холбогдох байгууллагад өгч шалгуулна гэв.

 

Баримт 16: 2017.08.09- Хуулийн байгууллага гэрч, хохирогчийн хамгаалалтад авах үүргээ биелүүлэхгүй бол энэ хэргийн цорын ганц гэрч болох Ч.Батболдыг хамгаалалтгүй байв.

 

Баримт 17: 2017.08.10- Цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг баривчлав.

 

Баримт 18: Ч.Батболдоос гадна А болон Ж гэх цагдаагийн хоёр албан хаагчийг саатуулжээ.

 

Баримт 19: Өмгөөлөгч Ц.Баасандорж баривчилгааны талаар “Бидний авсан мэдээллээр байцаалт авч байгаа алба хаагч нар нь Ерөнхий сайдыг гүтгэлээ, доромжиллоо гэдэг илт нэг талыг барьсан агуулгаар, айлган сүрдүүлж байна гэсэн мэдээлэл байна” гэв.

 

Баримт 20: Ч.Батболдыг эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ.

 

Баримт 21:  Тусгайгийнхан Ч.Батболдын гэрт байсан бүх утсыг авчээ. Тэр бүү хэл манай хүүхдийн ажилдаггүй “Nokia” утсыг аваад явсан тухай эхнэр Л.Байгаль хэвлэлийнхэнд мэдэгдэв.

 

Баримт 22: Гэрч Ч.Батболд Цагдаагийн байгууллагад өмнө нь ажиллажээ.

 

Баримт 23: Ч.Батболдыг эхнэр “Сүүлийн хоёр өдөр манай гадуур хүмүүс эргэлдээд байсан. Өчигдөр намайг утсаар ярихад танай гадаа бэлэн байж бай гээд хүмүүс байгаад байна гэж ярьсан” гэв.

 

Баримт 24: Мөн Сайнжаргал гэгч мөрдөгч “Бидэнд мэдээлэл ирсэн. Гэрт чинь диск байгаа юу” гээд байсан талаар мэдээлэв.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан