Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.15
-19
Өдөртөө
-26
Шөнөдөө

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох нь цаг хугацааны асуудал болсон уу

2017 оны 8 сарын 11

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар бид мэдээлэл хүргэж байсан билээ. УИХ-ын 10 гаруй гишүүд Засгийн газар огцрох нь зөв хэмээн гарын үсгээ зураад байсан бол энэ тоо даруй 20 гарчээ. Тодруулбал УИХ-ын 25 гишүүн уг саналд гарын үсэг зураад байгаа аж.

 

 Энэ тоо цаашид өсөх хандлагатай гэнэ. Өнөөдөр болон ирэх даваа гаригт хөдөө орон нутаг, гадаадад яваа нэр бүхий хэд хэдэн гишүүн ирж гарын үсэг зурахаа мэдэгджээ. Ойролцоогоор 30 орчим гишүүн болох юм байна.Хуулиар бол УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал өргөн барих эрхтэй. УИХ-ын гишүүдийн 50+1 хувийн саналаар  Засгийн газрыг огцруулдаг.

 

Үүссэн нөхцөл байдлаас үзэхэд МАН-ын 30 орчим гишүүн ийм санал өргөн барина гэдэг Засгийн газраа шууд огцруулах хэмжээнд  хүрчээ. Эдгээр гишүүд дээр бие даагчид, АН, МАХН-ын гишүүд нэмэгдвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох нь цаг хугацааны асуудал болсон байна.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан