Улаанбаатар
Өнөөдөр / 2017.08.20
17
Өдөртөө
7
Шөнөдөө

Янгирын сүрэгт мялзан өвчин халдварлажээ

2017 оны 8 сарын 11

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Сүмийн хөндийд өвчилсөн хоёр янгираас цусны дээж авчээ. Нэг нь янзага байсан бөгөөд нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадсан шинжтэй байсан бол нас бие гүйцсэн янгир мөн адил шинжтэй байсан ажээ.

 

Эдгээр шинж тэмдэг нь бог малын мялзан өвчний шинж бөгөөд байгаль хамгаалагчид аймгийн мал эмнэлэг, байгаль орчны газруудад мэдээлсэн байна. Мөн янгир өвчилсөн тохиолдол Ховдын Дарви сумын нутагт ч гарчээ.

 

Өөр олон газар янгир өвчилсөн байх магадлалтай бөгөөд энэ талаар малчдаас мэдээлэл байнга ирж байгаа ажээ.  Бог малын мялзан өвчин зэрлэг амьтдад халдах байдал зунаас гайгүй болно гэж өнгөрсөн хаврын их дэгдэлтийн үеэр мэргэжилтнүүд онцлон хэлж байсан билээ.


Харамсалтай нь, аюулт өвчин зуны дэлгэр цагт ч амьтдад халдварлах нь зогсохгүй байгаад мэргэжилтнүүд сэтгэл түгшиж байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан