Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сард 41977 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 42245 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3629 (8.2%)-өөр, амьд төрсөн хүүхэд 3571 (7.8%)-ээр буурсан байна.
Эхийн эндэгдэл 2017 оны эхний 7 сард 10 болж, өмнөх оны мөн үеэс 16 (61.5%)-гаар буурлаа. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2017 оны эхний 7 сард 23.7 болж, өмнөх оны мөн үеэс 33.1-ээр буурчээ.
Сүүлийн таван жилийн долоодугаар сард хамгийн олон буюу 7170 хүүхэд мэндэлсэн нь 2014 он бол харин хамгийн цөөн буюу 6709 хүүхэд мэндэлсэн нь 2017 он ажээ.
Сэтгэгдэл (3)