Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 241 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд өнгөрсөн 7-р сард Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын халдвар 3 хүнээс илэрчээ. ХДХВ/ДОХ-ын халдвар анх Монгол улсад 1992 онд бүртгэгдэж байжээ. ДОХ-ын халдвар тээгчдийн 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлдэг. Хүйсийн байдлыг авч үзвэл 80 хувь нь эрэгтэйчүүд байдаг байна.