Ердөө 10 гаруйхан хоногийн өмнө Төрийн өндөр албан тушаалтыг тагнаж, чагнасан хэрэг ил болж, хэн бүхнийг гайхширлыг төрүүлсэн. Өнөөг хүртэл нууцын нууц гэсэн тамгатайгаар зөвхөн дээдсүүдийн дунд явагддаг байсан гэх энэ тагнуулын үйл ажиллагаа гэнэт ил болсон нь улс төрийн хүчин, түүний доторх бүлэглэлүүдийн дайн эцэстээ хүрч, эрх мэдлээ булаацалдсаных гэдэг нь улам тодорхой болсоор. Өмнөх парламентын үед энэ сэдэв хөндөгддөг байсан ч тэгс гээд намжчихдаг байсан. Гэхдээ багахан хэсэг нь сонгуулийн өмнө задарч, Л.Эрдэнэчимэг, Ц.Даваасүрэн, О.Магнай нарын бичлэгүүд нүүр номыг дүүргэсэн билээ. Харин МАН-ын эрх барих хугацаанд Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан нь илэрч байгаа нь цаанаа маш том улс төр гэдгийг улс төр судлаачид хэлсээр байна.
Хамгийн сүүлд Шадар сайд У.Хүрэлсүх, найруулагч Б.Баатар нарын яриа ил болов. Энэ ярианд дурдагдсан хамгийн “но"-той хувийн чанартай зүйл нь гэвэл “Х.Баттулга ах аа, Таны ялалтын 40-50 хувь нь У.Хүрэлсүх ахын гавьяа шүү. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү” гэдэг хэсэг. Ардын намынхан, Ардчилсан намын гэхээр л биенээ үзэж чаддаггүй хүмүүс байдаг гэвэл эндүүрэл. Үүний баталгаа нь У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр. Тэд хоёул МАН, АН хэмээх намын нөлөө бүхий хүмүүс ч тэдэнд нийтлэг зүйл бий.
Улс төр ажиглагчид “Асуудалд хандаж буй байдал, газар дээр нь шийдвэр гаргаж байгаа зэргээс Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын төстэй арга барил, спортын хүний, цэргийн хүний нийтлэг чанар нь иргэдэд ихээхэн таалагддаг” гэж дүгнэдэг бол Монгол судлаач, эрдэмтэн Кимүра Аяако У.Хүрэлсүх, Х.Баттулга нар ёс зүйтэй, ноён нуруутай гэсэн байдаг.
Үүнээс гадна тэдний дунд ах дүүс бий. “Hero” энтертайментийн Ерөнхий найруулагч Б.Баатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг өвөө нь тэнгэрт халихийн өмнөхөн танилцуулсан гэдэг. Найруулагч Б.Баатарыг хэзээний Х.Баттулгын хүн гэдэг бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний улс төрийн замнал У.Хүрэлсүхтэй салшгүй холбоотой. Тиймээс ч ах дүү хоёрын хуурай ах нарын хувьд харилцаа нь тун дажгүй байх нь дамжиггүй юм. Энэ нь ч Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утасны ярианы бичлэгээс тод харддаг.
Үүнээс гадна тэдний дунд ах дүүс бий. “Hero” энтертайментийн Ерөнхий найруулагч Б.Баатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг өвөө нь тэнгэрт халихийн өмнөхөн танилцуулсан гэдэг. Найруулагч Б.Баатарыг хэзээний Х.Баттулгын хүн гэдэг бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний улс төрийн замнал У.Хүрэлсүхтэй салшгүй холбоотой.
Тэдний харилцааг тодотгох бас нэг зүйл нь наадмын нээлтийн үеэр дарагдсан нүүр дүүрэн инээсэн зураг. Цахим орчинг нэг хэсэг шуугиулаад авсан энэ зураг нэг зүйлийг өгүүлдэг. Дөнгөж өчигдөрхөн нь Х.Баттулгыг тангараг өргөх үед МАН-ын гишүүдийн царайг У.Хүрэлсүхийн инээмсэглэсэн царайтай харьцуулахад л тайлбар илүүц болно. Хэрэв үүнийг үгүйсгэвэл түймрийн асуудлаар Онцгой байдлын комиссын даргын хувьд Ерөнхийлөгчтэй хэрхэн тулж, хамтарч ажилласныг хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
Ийнхүү тэд улс төрд найз байдаггүй ч найрсаг харилцаа байж болдогийг тэд харуулав. Гэвч дунд нь яс хаях оролдлого хэнд ашигтай вэ. Найруулагч Б.Баатар, Шадар сайд У.Хүрэлсүх нарын яриаг нь дэлгэсэн нь тэдний дунд хагарал үүсгэх, харилцааг нь бусниулах ажиллагаа гэж харж болмоор.
Ардын намын 60 тэрбумын бичлэгт нэр бүхий хүмүүс “Хүрэлсүхийг хөлгүй болгоноо” гэж ярьсан. Энэ нь У.Хүрэлсүх нам дотроо өөр фракцын хүн, тэр дундаа М.Энхболдын эсрэг фракцын хүн юм байна гэх ойлголтыг шулуухан өгсөн. Саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр ч У.Хүрэлсүх М.Энхболд болон Ж.Эрдэнэбат нарыг ажлаа өгөхийг ширүүхэн шаардсан нь үүнийг улам бататгасан.
МАН-ын нэр хүнд унаж байгаа энэ үед Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хослол ард түмэнд таалагдаж буй. Харин энэ хоёр эрхэм гар нийлээд эхэлбэл хэнд хортой вэ. Асуултын хариулт цааш хөврөх тусам олон олон "тагнуулын ажиллагаа" ил болох вий дээ.
Б.Ариун
Сэтгэгдэл (51)