Өнгөрсөн долдугаар сард болсон Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг ажлаас нь халах шийдвэр гаргасан билээ.
Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хууль бусаар ажлаасаа халагдсан хэмээн Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
Өнөөдөр тус хэргийн шүүх хуралдаан болж энэ асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ Засгийн газрын шийдвэр нь хууль бус болохыг тогтоожээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Баярсайхан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг үргэлжлүүлэхээр болж байна.
Сэтгэгдэл (20)