Энэ долоо хоногийн эхээр Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээ албан тушаалаа өгсөн. Түүний ийм алхам хийх шалтгаан нь тагнаж, чагнасан гэх хэрэг бөгөөд “албан тушаалаа өгч байгаад үзэлцье” хэмээн ам гарсан юм. Асуудлыг нэг талаас нь харвал У.Хүрэлсүх МАН-д шинэчлэл хийж, “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдсон нөхдүүдээс намаа аврахаар эргэлт буцалтгүйгээр орсон.
Цаашлаад түүний тэмцэл өндрөө авч удирдлагыг гартаа авахаар санаархаж мэт харагдавч нөгөө талаар тэрбээр албан тушаалаа сайн дураараа өгсөн шиг Ардын намаасаа сайн дураараа хөөгдөж магадгүй нөхцөл байдал үүсээд буй.
Учир нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр У.Хүрэлсүх өөрийн намын биш өрөөлийн намын нэр дэвшигчийг дэмжиж ажилласныг намыхан нь илчилсэн. Найруулагч Б.Баатартай ярьсан ярианаас энэ бүхнээс ил харагддаг.
МАН-ын дотоод дүрмэнд үүнийг хориглодог. Намаасаа хөөх хүртэл арга хэмжээ авдаг. Тэгвэл У.Хүрэлсүхийн асуудал хэзээ шийдэгдэх вэ. Нөгөөтэйгүүр намар ирж, өвөлтэйгөө золгох энэ чухал үед Шадар сайдын суудал хоосон байснаар ажил цалгардана. Тиймээс У.Хүрэлсүхийн асуудлыг хэрхэн шийдэхээс хамаарч улс орон болоод намын дотоод асуудал цэгцрэх нь байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)