Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өчигдөр шөнө дундаас хойш орсон нойтон орж байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өнөө маргаашдаа уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байгааг анхаарууллаа.
Мөн "Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 21-ний үүрээр бага зэргийн хур тунадас орж, шөнөдөө хасах градустай хонолоо. Гэвч энэ нь бороотой холилдон орсон учраас нойтон цас болон хувирсан.
Борооны хэмжээ 14 мм-т хүрсэн. Түүнчлэн Алтайн нуруу, Баян-Өлгий, Хөвсгөлийн хойд талын сумдаар шөнөдөө 0-4 градус хүрч хүйтэрсэн. Ренчинлхүмбэ сумын төвд орсон цасны зузаан хоёр см байна" гэсэн мэдээллийг өглөө.