Зарим уулзвараар зүүн эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өглөө. Тэрбээр “Зарим уулзвараар зүүн эргэхгүй байх зохицуулалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулалт хийж байгаа. Тиймээс үүнд ямар нэгэн хөрөнгө зарцуулаагүй. Харин энэ шийдвэртэй холбоотойгоор замын тэмдэг тэмдэглэгээ, хайс шинэчлэх ажилд 14 орчим сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гарсан. Ер нь жил бүр тэмдэг тэмдэглэгээг замын сангийн хөрөнгөөр шийдвэрлэдэг. Энэ жилийн төлөвлөгдсөн хөрөнгөөр энэ ажил хийгдсэн” гэлээ
Сэтгэгдэл (11)