Е баримт сугалааны наймдугаар сарын ээлжит тохирол энэ сарын 17-ны өдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан байна.
Сугалаагаар
20 мянган төгрөгийн азтан 13,000,
100 мянган төгрөгийн азтан 1,330,
500,000 төгрөгийн азтан 130,
Дөрвөн сая төгрөгийн азтан 19 ,
20 сая төгрөгийн азтан 1,
100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.
Энэ удаагийн сугалааны тохирлоор нийт 14,481 хүн азтан болжээ. Харин Энэ удаад 450 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.
Сэтгэгдэл (5)